Химон Констракшн

Бэс Холдинг


Шинэ бүхний эхэнд
Химон Констракшн

Давхар болгон нь эргэдэг байшин

"Мiгах Сгоuр" компани давхар болгон нь эргэлддэг шилэн байшинг Москва болон Санкт Петербург хотод барих эрх авлаа. Архитектор Девид Фишер энэхүү барилгын төсөл дээрээ ажиллаж байна.

Барилга орон сууц - 2011

Hybrid цахилгаан станц байгуулагдана

Google Earth pro далайн гүнээр аялуулна

Утас: 976 77334455

И-мэйл: info@himon-cons.mn

Захидал бичих

Заабар ХХК -ийн ерөнхий захирал: З.Батбаяр
ШУТИС -ийг Авто замын инженер мэргэжлээр төгссөн


Заабар ХХК -ийн товч танилцуулга

Манай компани анх 2001 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын авто замын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниудын нэг юм.
Энэ хугацаанд Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт орон сууц, аж ахуй нэгж, албан байгууллагуудын гадна замы тохижолт, шинэчлэлт, замын ус зайлуулах байгууламжийн угсралтын ажлууд, Монгол улсын засгийн газраас авто замын салбарыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүд, Мянганы зам, Нарны зам зэрэг томоон төсөл хөтөлбөрүүдэд гэр бие оролцож хатуу болон хайрган хучилттай авто зам, грейдэрийн зам, замын хиймэл байгууламжийн ажлуудыг дагнан гүйцэтгэж байна.
Мөн өөрийн бетон цехдээ авто замын том жижиг хашилга, замын ус зайлуулах 1000мм,  1500мм диаметртэй төмөр бетон хоолой, явган замын хавтан зэрэг хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж байна.


Компаний туршлага

Манай компани байгуулагдсан цагаасаа хойш "SKY" худалдааны төвийн гаднах зам, 500 автомашины зогсоол, "Шунхлай" ХХК-ийн  10 гаруй ШТС -ийн дагна зам талбайн тохижолт, "АПУ" ХК, "Авзага трейд" ХХК, "Ватикан сүм", "Миний дэлгүүр" ХХК, "Everyday" дэлгүүр, "West" худалдааны төв,  "Бридж Констракшн" ХХК, АНУ -ын ЭСЯам зэрэг 50 шахам байгууллагуудын гадна зам талбайн тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Бид өөрийн бетон цехдээ авто замын том жижиг хашилга, замын ус зайлуулах 1000мм,  1500мм диаметртэй төмөр бетон хоолой, явган замын хавтан зэрэг хийц эдлэлүүдийг үйлдвэрлэсээр байна.

Манай компани АНУ -ын САТ, БНСУ -ын HYUNDAI, Германы Bomog, Японы Коматсу, Дэйву, Хятадын Асфальт бетон завод, Чулуу бутлуур болон ОХУ, Солонгос улсуудын 50 гаруй машин механизм, тоног төхөөрөмжтэй, 300 гаруй мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдан ажиллаж байна


Хийж гүйтэцгэсэн ажлууд

  • Нарны зам төслийн 1-р хэсэг буюу Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлт, ус зайлуулах байгууламжийн угсралтын ажил 2003 онд
  • Нарны зам төслийн 2-р хэсэг буюу Тээвэрчдийн гудамжны 8,4км зам 2003 онд
  • Ватиканы сүмийн гадна зам талбайн тохижилт 2004 онд
  • Дэлхийн банкны Тээврийг Сэргээх Төсөл Арвайхээр-Баянхонгор-Ховд чиглэлийн авто зам 2005 онд
  • АПУ ХК -ийн гадна зам талбайн тохижилт 2005 онд
  • АНУ -ын ЭСЯ -ны гадна зам талбайн тохижилт 2005 онд
  • Нууц товчоо жуулчны баазын 5км хайрган авто зам 2006 онд
  • Чингис хаан ОУНБ -ын үерийн хамгаалалт, ус зайлуулах далан, шуудууны ажил 2006 онд
  • Суврага Монгол ХХК-ийн зам талбайн тохижилт 2006 онд
  • Халдвартын эмнэлэгийн өмнөх 0,4 км авто зам 2007 онд
  • Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 8,6 км хэсэгчилсэн хайрган хучилттай авто зам 2007 онд
  • Арвайхээр сумын 0,455 км хатуу хатуу хучилттай авто зам 2008 онд
  • Арвайхээр  - Баянхонгор чиглэлийн 23 км хатуу хучилттай авто зам 2009 онд
  • Говь-Алтай аймгийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажил 2010 онд
  • Баянбүрдийн уулзвараас Сүхбаатарын гудамж хүртлэх 0,5 км хатуу хучилттай авто замын ажлын өргөтгөл шинэчлэлтийн ажил 2010 онд
  • Хархорин - хужирт чиглэлийн 16,4 км хатуу хучилттай авто замын ажил 2010 онд


Зам барилгын салбарт хийх ажил үйлчилгээ

Авто замын бүх төрлийн барилга байгууламж барих
Ус зайлуулах хоолой болон гүүрний барилга байгууламж барих
Төмөр бетон хийц эдлэлүүдийг үйлдвэрлэнэ
Машин механизм тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ


Авсан шагнал урамшуулал

  • Татварын ерөнхий газраас 2001, 2004, 2005 -н онуудад шилдэг татвар төлөгч байгууллага хэмээх цол өргөмжлөл
  • 2007 онд "Нийгэмд стандарт хэвшүүлэх сан" -аас "Стандарт 2007" цол өргөмжлөл
  • 2007 онд "Бизнес хөгжлийн гарц холбоо" -оос "Хөдөлмөрч хамт олон", "Шилдэг захирал", "Тэргүүний ажил олгогч эзэн" зэрэг цол өргөмжлөл
  • 2009 онд МММ хүрээлэн ТББ -аас "Үндэсний шилдэг замын компани" өргөмжлөлөөр тус тус шагнуулсан


Хаяг

Оффисын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо МҮЭТЗ -ийн ТЗТөвийн  5 тоот
Утас/факс: 976 11 326948, 70110238

Үйлдвэрлэлийн баазын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, 20-р хороо "Заабар" ХХК -ийн агуулах