ХИМОН КОНСТРАКШН ХХК © 2024

Хөгжүүлэгч GLOBAL CMS™


КОМПАНИ


Эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

"Химон констракшн " компани нь барилгын салбарт үйл ажиллагаагаа эрхлээд багагүй хугацааг өнгөрөөсөн байна. Энэ хугацаанд биднийг дэмжин, хамтран ажилласан эрхэм харилцагч та бүхэндээ сайн сайхныг хүсье.

Эдүгээ бид хэтийн зорилго бүхий менежмент, өндөр барилга байгууламж барих чадавхи, мэргэжлийн мэргэшсэн, хамт олноос бүрдсэн, өрсөлдөх чадвартай, өсөн бэхжиж буй үндэсний компани болсон байна. Улс орныхоо эрчимтэй хөгжлийн бүтээн байгуулалтанд бодит хувь нэмэр оруулахын тулд бид урьд урьдынхаас илүү эрч хүчтэй ажиллаж, олон төрлийн барилга байгууламж барих, ард иргэдийг орон сууцаар хангах ариун үйлсэд нэгдсэндээ бахархдаг юм.

Бид салбартаа япон улсын барилгын салбарын шинэлэг бүхнийг нэвтрүүлж, барилга объектууд архитектур-төлөвлөлт, чанар, аюулгүй байдлаа улам бүр сайжруулж захиалагч, эзэмшигч, ашиглагчдынхаа сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж ажилладаг.

Цаашид  бид олон олон бүтээн байгуулалтыг хийхээр зорьж байна.

Манай цахим хуудаснаа зочлон бидний тухай илүүг мэдэж, хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Танд болон танай гэр бүлд сайн сайхныг хүсье.

Бидний уриа : 

Шинэ бүхний эхэнд-Химон констракшн ХХК

Бидний эрхэм зорилго:

Монголын барилгын салбарт шинэ дэвшилтэт техник, технологи үйлчилгээ нэвтрүүлэгч, тэргүүлэгч компани байна.

“Химон Констракшн” ХХК нь 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш Монголын барилгын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж буй үндэсний бүтээн байгуулагч, салбарын шилдэг компаниудын нэг юм.

Манай компани нь барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ барилгын материал үйлдвэрлэлийн салбарт вакуум цонх, хаалга, партишн хана, дотор хананы үйлдвэр зэрэг салбар компаниуд санаачлан байгуулалцаж барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирлээ.

150 гаруй үндсэн ажиллагсадтай, Инженер-Техник Алба, Зураг-Төслийн алба, Санхүүгийн Алба, Техник Ашиглалт-Тээврийн Алба, Гадаад Худалдаа-Хангамжийн Алба гэсэн бүтэц зохион байгуулалттай. Орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, техник, машин механизмаар үйлдвэрлэлийн баазаа бэхжүүлж, өндөр мэргэжлийн боловсон хүчнээр хүрээгээ тэлж үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид салбартаа Япон улсын барилгын салбарын шинэ бүхнийг нэвтрүүлж, барилга объектууд архитектур-төлөвлөлт, чанар, аюулгүй байдлаа улам бүр сайжруулж захиалагч, эзэмшигч, ашиглагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхийг зорьж ажилладаг.

Чадварлаг ажилтан - Амжилтын үндэс
Харилцагчийн итгэл - Бидний зүтгэл
Шилдэг шийдэл - Инженерчлэлийн ухаан
Чанартай материал - Дэлхийн стандарт

“Байгууллагын засаглал гэдэг бол өөрийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тухайн байгууллагаас шийдвэр гаргадаг түүнийг хэрэгжүүлдэг нэгдсэн тогтолцоо юм.”

Бид  өөрсдийн гаргаж буй шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа явуулахдаа нийгмийн хариуцлагатай хандах асуудлыг чухалдаг. Үүнийгээ байгууллагынхаа засаглал хэмээн тодорхойлдог.


Манай компани өөрийн байгууллагын үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар бүрэн хариуцлага хүлээж, нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ил тод нээлттэй явуулж, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, бизнест хамааралтай оролцогч талуудын хүлээлт, ашиг сонирхлыг эхний ээлжинд тавих, хууль болон олон улсын бизнесийн хэв хэмжээг эрхэмлэн сахин, байгууллагынхаа үйл ажиллагааг гадаад орчинтой нягт уялдуулан зохицуулж байдгаа компаний нийгмийн хариуцлагаа гэж тодорхойлдог. 

Компаний хэмжээнд 100 гаруй ажиллагсад, 20 гаруй туслан гүйцэтгэгч, дотоодын 15, гадаадын 5 гаруй бэлтгэн нийлүүлэгч, харилцагч компаниудтай харилцан хамтын ажиллагаатай.

Байгууллагын зүгээс ажилчиддаа үзүүлдэг нэг томоохон халамжийн бодлого нь орон байрны асуудлаа шийдвэрлэж чадаагүй ажилчид, шинэ залуу гэр бүл болж байгаа залуустаа орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгөх эрмэлзэлтэй ажилладаг. Ойр хэтийн төлөвлөгөөнд 40-60 айлын ажилчдын орон сууц барихаар төлөвлөн 2014 оны II хагас жилээс энэхүү ажлыг эхлүүлээд ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагын нэг хэлбэр болон хэрэгждэг хандив, тусламж, ивээн тэтгэлэг нь нийгэм, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж үздэг бөгөөд соёл урлаг, спортыг хөгжүүлэх, өнчин хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлэгт туслахад илүүтэй чиглэж байна. 

Албадуудын товчилсон нэрийн жагсаалт: 

  • ЗХНА-Захиргаа Хүний Нөөцийн Алба
  • ГХХХА-г Гадаад Худалдаа Хангамжийн Алба
  • ИТА-Инженер Техникийн Алба
  • ХАБЭАА-Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Алба
  • ТАТА-Тээвэр Ашиглалт Технологийн Алба
  • СБА-Санхүү Бүртгэлийн Алба




Харилцагч Байгууллагууд

Төрийн байгууллага
  • МУ-н ЗГ
  • БХБЯ
  • БШУЯ
  • Жайка ОУ-н байгууллага
  • МБҮАссиоци
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв
  • Иргэний харъялал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Аж Ахуйн Нэгж
  • Эрдэнэт үйлдвэр
  • Хаан банк
  • Голомт банк
  • Дархан төмрийн үйлдвэр
  • Ган зангилаа төмрийн үйлдвэр
  • Ультрасоник ХХК
  • Хөтөл цемент
  • Монхорус Интернэшнл ХХК
  • Ондилт ХХК
  • Шуняда ХХК
  • Ав Шүтээн ХХК
  • Магнет Импорт ХХК



БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ


ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Барилга бүтээн байгуулалтын төсөл
  • Барилга үйлдвэрлэл, засал чимэглэл
  • Барилгын зураг төсөл, үнэлгээ, зөвлөх үйлчилгээ
  • Гадаад, дотоод худалдаа

Сүүлийн жилүүдэд бид барилга-үйлдвэрлэлийн ажилд хамгийн их хэрэгцээтэй бараа материал, түүний ханган нийлүүлэлтэнд бодит хувь нэмэр оруулах чиглэлд идэвхитэй ажиллаж эхлээд байна.

  • Зах зээлд хамгийн бодит үнийг өгөх бүх төрлийн арматурын ЗАХИАЛГАТ ХУДАЛДАА
  • Барилгын материалын дотоодын ханган нийлүүлэлтийг дэмжиж, багагүй тооны  үйлдвэрлэгчдэд БАЙНГЫН ХУДАЛДАН АВАГЧ болсон төдийгүй зарим харилцан хамтын ажиллагаатай үйлдвэрлэгчдийнхээ бизнес хөгжүүлэлт, менежментийг нь ханган ажилладаг.

Манай давуу тал:

Тэргүүн туршлага болон төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх явцдаа хуримтлуулсан туршлагаа барьж буй барилга, байгууламж болоод өргөн цар хүрээ бүхий салбарын бүтээн байгуулалтын бүхий л эд эсэд хүртэл хэрэгжүүлэхийг эрмэлзэж, чанарыг эрхэмлэн ажилладаг нь манай гол давуу тал болдог.

Мөн Өндөр хөгжилтэй улс орнуудад суралцан мэргэшсэн, чадварлаг инженер, барилгын болоод бизнесийн менежмент /construction management/, япон инженерүүдийн байнгын удирдлага, зааварчилгаа, зөвлөгөөн дор үйл ажиллагаа явуулдаг нь бидний нэг бахархал, амжилтын үндэс юм.


Хамтран ажиллах санал




ХҮНИЙ НӨӨЦ

Хүний нөөцийн бодлого

ХҮНИЙ УР ЧАДВАР, БОЛОВСРОЛ МЭДЛЭГИЙГ ЭРХЭМЛЭН БҮТЭЭМЖИЙН ӨСӨЛТӨӨР ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ.

Бид бизнесийнхээ стратеги зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчний эрдэм мэдлэг, ажлын дадлага туршлага, бүтээмжинд тулгуурлан тэднийг үнэт зүйлсээ хэмээн үзэн ажлын таатай орчныг бvрдvvлж, орчин нөхцлийг сайжруулах, халамжлах, ажлын гvйцэтгэлийг vнэлэх, нийгмийн идэвхи санаачлагыг дэмжих, тогтвортой эвсэг нэгдмэл хамт олон бvрдvvлэх зэрэг зорилтыг хангахад чиглэдэг.

Химон констракшн нь барилгачид, ажилчдыхаа нийгмийн цогц асуудлын нэг болох хөдөлмөрийн тааламжит нөхцлийг бүрдүүлэх, ажилчдын орон сууц хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл зэргээр хангах, мэргэжил, ур чадварыг сайжруулах, сургалтанд хамруулах, цалин хөлс, үнэлэмжийг өсгөх зэрэг асуудлыг төлөвлөлт, үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Мөн бид өөрсдийн бүх ажилтнуудыг эрүүл, аюулгүй ажлын байраар ханган, ажлын байранд ноцтой осол зөрчлүүдийг гаргахгүй байхад анхаарлаа хандуулж ажилладаг.



АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Монгол улсын барилга үйлдвэрлэлийн “ХИМОН КОНСТРАКШН” ХХК нь багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч, цаашид тогтвор суурьшилтай ажиллах залуусыг ажилд урьж байна.

И-мэйл: info@himon-cons.mn

Угсралтын бригад /арматур, хэв хашмал/

Компаниудад тавигдах шаардлага:
• Угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй /компаний гэрчилгээний хуулбар/
• Өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлуудын жагсаалт, танилцуулга /гэрэл зургаар баталгаажуулсан байх/
• Ажилтнуудын танилцуулга /иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах/
• Тухайн ажлыг хийж гүйцэтгэх үнийн санал

Бригадуудад тавигдах шаардлага:
• Угсралт /арматур, хэв хашмал/-ын ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх/
• Өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлуудын жагсаалт, танилцуулга /гэрэл зургаар баталгаажуулсан байх/
• Ажилтнуудын танилцуулга /иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах/
• Тухайн ажлыг хийж гүйцэтгэх үнийн санал

Дээрхи материалуудыг бүрдүүлэн Химон Констракшний Хүний нөөцийн албанд ирж бүртгүүлнэ. 





МЭДЭЭ

Н.Батсуурьт SUNSHINE VILLAGE хотхонд 6 өрөө байр бэлэглэлээ.

Үндэсний их баяр наадамд одтой сайхан барилдааныг үзүүлж 9 даван түрүүлж Монгол улсын Арслан цол хүртээд буй Химон констракшны бөх Н.Батсуурьд тус компаний Ерөнхий захирал Ш.Энхтөр баяр хүргэж тансаг зэрэглэлийн Sunshine village хотхонд 6 өрөө байрыг бэлэглэжээ. Монгол улсын Арслан Н.Батс...

 6 сарын 09, 2014
дэлгэрэнгүй
“Sunshine village” хотхоны талаар

“Sunshine village” хотхон нь хотын төвөөс 2,3 км зайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, Баянмонгол хороололын чанх урд баригдаж буй “ЯПОН ШИЙДЭЛ БҮХИЙ SMART СИСТЕМ”-ээр тоноглогдсон бүрэн цутгамал 215 айлын орон сууцны барилга ...

 6 сарын 09, 2014
дэлгэрэнгүй
Химон констракшн ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр: “ЯПОН УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ШИНЭЛЭГ БҮХНИЙГ МОНГОЛДОО НЭВТРҮҮЛНЭ”

Улс орны маань хөгжлийн өнгө төрхийг тодорхойлогч хамгийн чухал салбар бол барилгын салбар.Удахгүй тохиох гэж буй Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан Монголын барилгын салбарт бас нэгэн өнгө төрхийг бий болгохыг зорьж буй Химон констракшны Ерөнхий захира...

 9 сарын 09, 2014
дэлгэрэнгүй
Япон улсын архитектор, инженер Кэйчи Ирэй сан: “ЯПОН НОУ-ХАУ, ЯПОН СТАНДАРТААР АЖИЛЛАЖ БАЙНА”

Удахгүй тохиох гэж буй Барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баяртай холбоотойгоор Монголын барилгын салбарт Япон улсын шинэлэг, давуу талуудыг нэвтрүүлэх тал дээр өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж буй Япон улсын инженер, архитектор Кэйчи Ирэй сантай ярилцсан ярилцлагаа хүргэж бай...

 9 сарын 09, 2014
дэлгэрэнгүй
Химон Констракшн ХХК - Сүлд дуу

Химон Констракшн ХХК - Сүлд дуу

БИД БҮТЭЭНЭ.

...
 9 сарын 17, 2014
дэлгэрэнгүй
Химон Констракшн ХХК - Шторк

Химон Констракшн ХХК - Шторк

Шинэ бүхний эхэнд Химон Констракшн ХХК

...
 9 сарын 17, 2014
дэлгэрэнгүй
​​

ХОЛБОО БАРИХ

Хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,
Алтай гудамж 4-134,
Шинэ Дэлхий Телевизийн байр,
9-р давхар, Химон Констракшн ХХК

976-77334456 976-77334455 info@himon-cons.mn
Хүсэлт илгээх: